СУПОНА /SUPONA/ АЭРОЗОЛ

(Хачиг, өтний эсрэг цацлага)

Хэрэглэх заалт:

Хачгийн халдварын үед хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ. Шарханд цацагдсан өт авгалдайг устгана. Адуу, үхэр, хонь, ямаа, нохойд зүсэгдсэн шарх, шалбарсан шарх, эвэр тайрсан, им тамганы, ноос хяргасны дараа үүссэн шарх, сүүл тайрах, заслагын дараах халдвар болон шарх өтсөн үед тус тус хэрэглэнэ.

Анхааруулга:

Галын ойролцоо болон гал авалцах боломжтой газар хадгалах, хэрэглэхийг хориглоно. Хязгаарлагдмал орчинд хэрэглэхгүй. 50°С-с дээш халуун газар, зуух болон халаагуурын хажууд ил гаргаж болохгүй. Савыг нь цоолж гэмтээх шатааж болохгүй.

Урьдчилан сэргийлэх:

Санамсаргүй байдлаар гар хөл бусад зүйл рүүгээ цацахаас сэргийл. Бэлдмэлийг шүршээд манан хэлбэртэй байхад нь аль болох амьсгалахгүй байх хэрэгтэй. Аэрозолийг хэрэглэх үедээ юм идэж, уух болон тамхи татаж болохгүй. Хэрэглэсний дараа гараа сайтар угаа.

Австрали улс, Форт Додж эмийн үйлдвэрт үйлдвэрлэв.