ТАЙЛБИАН 20 %

(Tилозин)

Тайлбиан нь (тилозин) үхэр, хонь, ямаа, гахай, нохойд булчинд тарихад зориулагдсан антибиотикийн бэлдмэл юм.

Хэрэглэх заалт:

Тус эмийг мал амьтанд өвчин үүсгэдэг зарим нэг халдварт болон халдваргүй өвчний эсрэг өргөн хэрэглэнэ. Тухайлбал:

- Дэлэнгийн үрэвсэл,

- Үхэрт уушигны үрэвсэл,

- Тугалын үе мөчний үрэвсэл, уушиг цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл,

- Хонь, ямааны сохор догол (хурц явцтай)

- Томуу, хамрын хөндийн сөнөрөлт үрэвсэл,

- Гахайн дэлэнгийн болон савны үрэвсэл, цусан суулга,

- Гахайн арьсны үрэвсэл,

- Нохойд гударга өвчин хүндэрсэн үед хэрэглэхэд үр дүн сайтай байдаг.

Биеээс гадагшлах хугацаа:

  • Бие махбодийн булчингаас: гахай-21 хоног, үхэр, хонь, ямаа-14 хоногийн дараа гадагшилна.

Эмийн сөрөг нөлөө:

  • Саалийн хугацаанд байгаа үнээ, хонь, ямаанд хэрэглэхгүй.
  • Нарны хэт ягаан туяанд мэдрэмтгий тул гэрлээс хол, харанхуй газар тасалгааны хэмд хадгална.
  • Адуу болон муур мөн хэдхэн долоо хоногийн настай нялх төл малд хэрэглэхгүй.

ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.