Мультвитаминийг витамины дутагдалд орсон мал амьтанд эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор булчинд тарьж хэрэглэнэ. Мөн мал амьтан өвчилсөн үед биеийн ерөнхий байдал, тамир тэнхээг сайжруулах, биеийн эсэргүүцлийг дээшлүүлэх зорилгоор эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
Энэхүү бэлдмэлээр ТА:
- 250 кг жинтэй үхэр бол 5 орчим
- 50 кг жинтэй хонь, ямаа, унага, тугал бол 20 орчим
- Хурга ишиг бол 40 орчимыг дээрх заалтын дагуу тарилганд хамруулах боломжтой.
Биеэс гадагшлах хугацаа:
Эмчилгээний үед малыг нядлах, махыг хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Үхэр, хонь, гахайг сүүлийн эмчилгээнээс хойш 28 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болно
Эмийн талаарх анхааруулга:
25ОС-аас доош хэмд нарны гэрлээс далд хадгал.
Хүүхдээс хол хадгал
Эмийг задалсны дараа 4 долоо хоногийн дотор хэрэглэж дуусгах, үлдэгдлийг устга.