АЛАМИЦИН ЛА

Хэрэглэх заалт:

Аламицин ЛА-г Үхэр, Хонь, Ямаа, Гахайд дараах өвчнүүдийг эмчлэхэд өргөн хэрэглэдэг.

  • Бактерийн гаралтай хамрын хөндийн үхжилт үрэвсэл
  • Хүйн болон үе мөчний үрэвсэлт эмгэгүүд (сохор догол)
  • Дэлэнгийн үрэвсэл
  • Сав, үтрээний үрэвсэл
  • Бактерийн гаралтай нүдний үрэвсэл (үхэрт)
  • Амьсгалын замын үрэвслүүд (уушгины үрэвсэл)
  • Арьсны халдварт үрэвсэл
  • Хонины энзоот хээл хаялтын эмчилгээнд хэрэглэдэг.

Биеэс гадагшлах хугацаа:

Үнээний сүүг сүүлийн эмчилгээнээс хойш 10 хоногийн дараа хүнсэнд хэрэглэнэ. Хонины сүүг сүүлчийн эмчилгээнээс хойш 7 хоногийн дараа хэрэглэнэ.

Мөн эмчилгээний үеэр тухайн амьтныг заазлах, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Үхрийн махыг сүүлийн эмчилгээнээс хойш 28 хоногийн дараа, хонины махыг 21 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болно.

Эмийн талаарх анхааруулга:

25ОС-аас доош хэмд нарны гэрлээс хол хадгал.

Хүүхдээс хол хадгал.

Эмийг задалсны дараа 28 хоногийн дотор хэрэглэж дуусга.

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛЭГТ ХЭРЭГЛЭНЭ