Лайф - Эйд Экстра

(Тэжээл орлогч эрдэсжүүлсэн нунтаг)

Хэрэглэх заалт:

Тус бэлдмэлийг төл мал шингэн алдсан үед шингэнийг нөхөх зорилгоор усанд найруулж дотуур олгож хэрэглэнэ. Ялангуяа хурга, ишиг, тугал чацга ихээр алдсан, удаан хугацаагаар өвчилсөн, өвс уснаас гарсан мал амьтанд хэрэглэхэд алдагдсан энерги, шаардлагтай тэжээллэг болон эрдэс бодисийг нөхөж өгдөг үр дүнтэй бэлдмэл юм.

Анхааруулга:

Малыг тэжээж буй орчин хэрэгсэл цэвэр байх, хэтрүүлж тэжээхээс зайлсхий.

Тугалд хангалттай хэмжээний гал уургийг амлуулах.

Эмчилгээний дараа хэвийн тэжээллэгт оруулах.

Гадны бохир зүйлээр бохирлогдож халдварлагдсан уусмалыг өгч болохгүй.

Найруулсан уусмалыг 24 цагийн дотор хэрэглэх, үүнээс удвал уусмалыг хэрэглэж болохгүй.

Эмийн талаарх анхааруулга:

250С-с дээш хэмд хадгалж болохгүй. Хуурай газар хүүхдээс хол хадгал.

.

Хойд Ирланд улс, Норбрүүк эмийн үйлдвэрт үйлдвэрлэв.

Зөвхөн МАЛ амьтнЫ эмчилгээнд хэрэглэнэ.