(Витамин Е & Селен)
Хэрэглэх заалт:
Витеселийг ишиг, хурга, тугал, гахайн торойд эрдэс тэжээлийн гаралтай булчин сөнөрөх эмгэг буюу булчин цайх өвчин болон Витамин Е селений дутагдлын үед урьдчилан сэргийлэх, эмчилгээний зорилгоор тарьж хэрэглэнэ.
Витеселийг хээлтэй хонинд төллөхөөс 14 хоногийн өмнө тарьсанаар гарах хургыг булчин цайх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
Энэхүү бэлдмэлээр ТА:
- 50 кг жинтэй 25 эм хонийг төллөх хурганы булчин цайх эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор тарьж болно.
- Нялх хурга бол 100 орчим
- Хөрөв хурга бол 50 орчим
- Тугал бол 25 орчим тус тус тарьж хэрэглэнэ.
Биеэс гадагшлах хугацаа:
Торой, хурга, тугал: маханд үлдэхгүй.
Эм хонь: 28 хоногийн дараа нядалж махыг хүнсэнд хэрэглэнэ.
Эмийн талаарх анхааруулга:
250С-с дээш хэмд хадгалж болохгүй. Нарны шууд тусгалаас хол хадгал. Хүүхдээс хол хадгална. Эмийн эхний тунг хэрэглэж эхэлснээс хойш 28 хоногийн дотор хэрэглэж дуусга.
Савлагааны хэлбэр, хэмжээ:
50 мл-р шилэн саванд савлагдсан.
Хойд Ирланд улс Норбрүүк эмийн үйлдвэрт үйлдвэрлэв.
Зөвхөн МАЛ амьтНЫ эмчилгээнд хэрэглэнэ.