Энэхүү эмийг малын бактерийн гаралтай хөл туурайн үрэвсэлт өвчнүүд (балцруу, сөдрөг, хар тавхайтах) болон арьсанд үүссэн хэсэг газрын яр шарханд цацаж хэрэглэнэ.
Хөл турууны үрэвслийн үед эмийг хэрэглэхээс өмнө тухайн хэсгийн бохирдож үхжсэн хэсгийг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Мөн шарханд цацахдаа эхлээд шархыг сайтар цэвэрлэсний дараагаар хэрэглэнэ.
Биеэс гадагшлах хугацаа:
Мах, сүүнд хадгалагдахгүй.
Анхааруулга:
Нүд, арьсанд хүргэж цацаж болохгүй. Агаарт цацагдсаны дараа амьсгалахаас болгоомжил. Битүү саванд нарны гэрлээс хол байлгах, 500С-с дээш хэмд хадгалж болохгүй. Хэрэглэсний дараа хатгаж цоолж, түлж шатааж болохгүй. Хэт улайссан халуун болон гал авалцах боломжтой аливаа зүйлс рүү цацаж болохгүй. Зөвхөн гадуур цацаж хэрэглэнэ.
Маш шатамхай. Агааржуулалт сайтай орчинд хэрэглэх хэрэгтэй. Аламицин аэрозолийг хэрэглэж байх үедээ тамхи татаж болохгүй.