(Малын гадна шимэгч хорхойн эсрэг дусаалга)
Үхэр, хонь, ямааны хачиг, хөх болон шар ширх, хамуу, нисдэг ялаа (хэдгэнэ)-ны эсрэг дусааж хэрэглэнэ. Үхэр, хонь ямаанд нурууны гол нугламын дагуу сүүлний уг хүртэл заагдсан тунгийн дагуу дусаана. Мөн хэсэг газрын эмчилгээнд нимгэн арьстай хэсэг болох цавь, суганы хэсгээр дусааж хэрэглэх боломжтой. Тус бэлдмэлийн давуу тал нь ивомек үйлчилдэггүй шар ширхэнд сайн үйлчилдэг онцлогтой. Мөн малын хөх хүрдний эсрэг үйлчилгээ сайтай .
Энэхүү бэлдмэлээр ТА:
- 50 кг жинтэй хонь ямаа бол 100 орчим
- 25 кг жинтэй хонь ямаа бол 200 орчим
- 250 кг жинтэй үхэр бол 40 орчим
- 100 кг жинтэй (тугал бяруу) бол 100 орчимыг дээрх арьс үсэнд шимэгчлэгч хорхойн эсрэг үр дүнтэй эмчилгээг хийлгэж болно.
Хадгалах:
- Сэрүүн нөхцөлд хадгал.
- Хоол, хүнсний зүйлээс хол хадгал.
- Хэрэглэсний дараа таглааг сайтар тагла.
Эмийн биеэс гадагшлах хугацаа:
- Мах - 7 хоног
- Сүү - 0 хоног
Эмийн талаарх анхааруулга:
- Адуунд хэрэглэж болохгүй.
- Гурваас доош сартай хурга болон тугалд хэрэглэхгүй
- Тунг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд шүлс гоожих, номойрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ шинж тэмдэг нь ямар нэгэн өвчний хүндрэл өгөхгүй хэсэг хугацааны дараа арилна.
- Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэр.
- Экотраз плас пуроныг бусад ямар нэгэн угаалгын бодис болон уусмалтай хольж хэрэглэж болохгүй.
- Хэрэглэж дууссаны дараа хоосон савыг нь устгах ба ямар нэгэн зүйлд дахин ашиглахгүй.
- Гол, нуурын усыг бохирдуулахгүй байх.
Үйлдвэрлэсэн орон: Англи улс, Эко эмийн үйлдвэр.
ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.