(Ивермектин)
Хэрэглэх заалт:
Малын арьс үсэнд шимэгчлэгч (хачиг, хөх ширх, хамуу, шалз) болон ходоод гэдсэнд шимэгчлэгч шимэгч бөөрөнхий хорхойнууд, уушгины хорхой, нүдэнд шимэгчлэгч хорхой, хамрын болон арьсны гуур зэрэг паразиттах өвчнүүдийн үед тус тус тарьж хэрэглэнэ.
500 мл савлагаатай тус эмээр ТА
50 кг жинтэй 500 орчим хонь, ямааг
250 кг жинтэй 100 орчим үхэрт дээрх шимэгч хорхойн эсрэг үр дүнтэй эмчилгээг хийх боломжтой.
Биеэс гадагшлах хугацаа:
Үхэр, хонь:
Үхэр, хониний мах болон гэдэс дотрыг эмчилгээ хийснээс хойш 42 хоногийн дотор хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Хээлтэй гунжин үнээ болон хээлтэй үнээ, хонинд төллөхөөс 60 хоногийн дотор хэрэглэж болохгүй.
Гахай:
Гахайн махыг эмчилгээ хийснээс хойш 28 хоногийн дотор хүнсэнд хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга:
- Экомектинийг хэрэглэж байх үедээ тамхи татах, юм идэж уухыг хориглоно.
- Хэрэглэсний дараа гараа сайтар угаах хэрэгтэй.
- Хүүхдээс хол хадгал.
- 25оС доош нөхцөлд, нарны гэрлээс далд тасалгааны хэмд хадгална.
ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛЭГТ ХЭРЭГЛЭНЭ