ФЛУНИКСИН

Флуниксин нь дааврын бус өвчин намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлчилгээтэй бэлдмэл юм.



Хэрэглэх заавар:

Адуунд араг яс, булчингийн эмгэг, үрэвсэл, эмзэглэлтийн эсрэг хэрэглэнэ. Ялангуяа ходоод гэдэсний замын өвдөлт эмзэглэлийг (колик) сайн бууруулдаг.

Үхэрт амьсгалын замын үрэвслийн эмгэг шинж тэмдгүүдийг багасгах зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.

Сөрөг нөлөө, анхааруулга:

Гүүний сүүг хүнсний зорилгоор ашиглаж байгаа тохиолдолд уг эмийг хэрэглэхийг хориглоно. Хээлтэй мал амьтанд хэрэглэхийг хориглоно.

Бусад дааврын бус-үрэвслийн эсрэг эм бэлдмэлүүдтэй цуг (24 цагийн дотор) хэрэглэхийг хориглоно.

Эмийн биед хадгалагдах хугацаа:

Үхрийг сүүлчийн эмчилгээнээс хойш 14 хоногийн дараа, адууг сүүлчийн эмчилгээнээс хойш 28 хоногийн дараа заазалж махыг хүнсэнд хэрэглэж болно. Эмийн бодисийг хэрэглэж байх үед сүүг хүнсний зориулалтаар хэрэглэхийг хориглоно. Үхрийн сүүг сүүлчийн эмчилгээнээс хойш 48 цагийн дараа хэрэглэж болно.

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛЭГТ ХЭРЭГЛЭНЭ