Нороциллин ЛА

(Удаашруулсан үйлчилгээтэй Пенициллин)

Хэрэглэх заалт:

Нороциллин ЛА-г бактерийн гаралтай мал амьтны уушгины үрэвсэл (томуу, ханиад), сав үтрээний үрэвсэл, чоно нохойд уруулсан болон бусад шарх, адууны сахуу өвчний үед тарьж хэрэглэнэ.

Биеэс гадагшлах хугацаа:

· Эмчилгээний үед мал амьтны сүүг хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Сүүлийн эмчилгээнээс хойш 72 цагийн дараа сүүг хүнсэнд хэрэглэнэ.

· Эмчилгээний үед мал амьтныг заазлах, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Сүүлийн эмчилгээнээс хойш 14 хоногийн дараа үхэр, хонийг хүнсэнд хэрэглэж болно

Сөрөг нөлөө, анхааруулга

· Пенициллиний төрлийн бэлдмэлд харшилтай мал амьтанд хэрэглэхийг хориглоно.

· Судсаар тарьж хэрэглэхийг хориглоно.

Хадгалалт:

Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэр.

250С хэмээс доош хэмд, гэрлээс хол газар хадгал.

Хүүхдээс хол байлга.

Эхний тунг соруулж авсанаас хойш 28 хоногийн дотор хэрэглэж дуусга. Хэрэглэсэн сав бусад хэрэгслийг устга.

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛЭГТ ХЭРЭГЛЭНЭ.