ЭКОМЕКТИН Horse Paste

(Адууны шахмал туулга)

Хэрэглэх заалт:

Бүх насны адуунд шимэгч хорхойн эсрэг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор дотуур (амаар) олгож хэрэглэнэ. Адуунд шимэгчлэгч уушгины хорхой, ходоодны гуур, бие гүйцсэн болон авгалдай хэлбэрийн дугариг хорхой зэрэг паризиттах өвчнүүдийн эсрэг үр дүнтэй үйлчилнэ.

ТА энэхүү туулгаар:

- 300 кг жинтэй бол 2 адуу

- 150 кг (даага) жинтэй бол 4 адуу

- 100 кг (унага) жинтэй бол 6 адуу туулгах боломжтой.

Олгох зам: Шахмалыг амаар олгохдоо завьжны хажуу талаас оруулж хэлний угруу шахаж оруулна.

Биеэс гадагшлах хугацаа: Эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байх үедээ тухайн адууг нядалж хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Адуу болон илжигийг сүүлчийн эмчилгээнээс хойш 21 хоногийн дараа нядалж хүнсэнд хэрэглэнэ.

Эмийн сөрөг шинж чанар, анхааруулга:

.

  • Экомектин адууны шахмал туулга нь зөвхөн адуунд зориулсан туулга
  • Экомектин адууны шахмал туулгыг хээлтэй гүүнд хээлийн аль ч үед нь хэрэглэж болно. Мөн бага насны унага болон бүх насны адуунд энэ туулгыг хэрэглэж болно.
  • Бэлдмэлийг ашиглаж байх явцдаа тамхи татах, юм идэж уухыг хориглоно.
  • Бэлдмэлийг хэрэглэсний дараа гараа сайтар угаана.
  • Хүүхдээс хол хадгалах шаардлагтай.
  • Тасалгааны хэмд 25 оС доош, хуурай орчинд хадгална.
  • Нарны гэрлээс хол хадгал.

ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.

ЭКО эмийн компанид үйлдвэрлэв.